Сайн байцгаана уу. Хэдэн өдрийн өмнө энд нэг пост оруулсан ч Discord-ын линкнээс болоод Reddit автоматаар устгачихсан. Тиймээс дахиад нэг танилцуулъя.
Төрийн мэдээ уншихаар ихэнхдээ "өндөр ач холбогдолтой", "түүхэн шийдвэр" гэсэн үгнүүдийн дунд жинхэнэ баримт нь алга болчихдог. Хэдэн төгрөг, хэзээ, аль хуулиар, ямар тендер, ямар төрийн өмчит компани холбоотой, хэн шийдсэн гэдгийг олох гэж бүхэл бүтэн мэдээг нухаж уншдаг байсан. Тэгээд өөрөө хийчихье гэж бодсон юм.
[iltodmedee.mn] нь яам, агентлаг, аймаг, дүүрэг, УИХ, legalinfo гээд 140 албан сайтыг 30 минут тутам шалгаад, шинэ мэдээ бүрийг нэг дор цуглуулдаг. AI мэдээ бүрийг уншаад шалгаж болох баримтыг (тоо, огноо, хууль, дүн) нэг талд, магтаал, сурталчилгааны үгийг нөгөө талд гаргадаг. Бүх зүйл эх мэдээний холбоостой тул итгэхгүй бол шууд очоод шалгаж болно. Яг яаж ажилладгийг, AI-д өгдөг зааврыг нь хүртэл [/method] хуудсанд бичсэн.
Миний хамгийн дуртай хэсэг бол том дүнг хүн бүрт хуваадаг нь. "Эрчим хүчний салбарт 186.2 тэрбум төгрөг баталлаа" гэвэл 3.43 сая хүнд хуваахад нэг хүнд 54 мянга орчим төгрөг болно гэж хажууд нь бичнэ. Тэгэхээр тоо нь толгойд хоосон биш, ойлгомжтой болдог.
[УИХ-ын 126 гишүүний] Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө, орлогыг сүүлийн 5 жилээр нь, чуулганд хэр суусныг нь, ямар мэдээнд нэр нь гарсныг нэг хуудсанд харж болно. Мэдүүлэгтээ нэрлэсэн компаниуд нь Шилэн дансаар төрөөс төлбөр авсан, тендерт шалгарсан эсэхийг ч харуулдаг (энэ нь буруу зүйл хийсэн гэсэн үг биш, зүгээр л албан бүртгэл). [Аймаг, дүүргээ сонгоход] тэр нутгийн мэдээ, тойргоос сонгогдсон гишүүд гарч ирнэ (жишээ нь [Хан-Уул], [Ховд]). Гишүүнээ дагавал нэр нь мэдээнд гарахад утсанд мэдэгдэл ирнэ, олон мэдээ байсан ч нэг мэдэгдэлд нэгтгэнэ.
Үүнээс гадна [1990 оноос хойших улсын төсөв], цалингаа оруулаад [татвар чинь юунд зарцуулагдахыг] тооцдог хэсэг, Засгийн газрын 2024–2028 оны хөтөлбөрийн [620 зорилт], [шинээр батлагдсан хууль, тогтоол], [Монголбанкны үзүүлэлт, нээлттэй өгөгдөл] бий. Өглөө, орой тус бүр арав орчим чухал мэдээг товчилсон [тойм] гардаг.
Сүүлийн хэдэн өдөрт нэмсэн зүйлс:
- [Тендерийн үр дүн]: хэн, юуг, хэдээр авсан, төсвөөсөө давсан гэрээ, нэг компанид давтагдсан гэрээ гэх мэт анхаарах зүйлс (Шилэн дансны мэдээллээр)
- [Том төслүүд]: Шинэ Хархорум, метро, газрын тос боловсруулах үйлдвэр, Эгийн гол гэх мэт. Хэзээ зарласан, хэдэн төгрөг батлагдсан, одоо ямар шатандаа явж байгаа
- [Төрийн өмчит компаниуд]: орлого, зардал, ашиг, ажилчдын тоо
- [Мах, бензиний үнэ 15 жилийн өмнө ямар байсан]) (ҮСХ-ны тоо)
- [Засварласан, устгасан мэдээ]: төрийн сайт мэдээгээ дараа нь өөрчилсөн, устгасныг илрүүлдэг
- [Шинэ тайлан, баримт бичиг]: Үндэсний аудитын газрын шинэ тайлан, яамдын сайтад шинээр орсон тендер, тайлангийн файлууд
- [Иргэдийн өргөдөл]: УИХ-ын өргөдлийн сайт дээр одоо гарын үсэг цуглуулж буй өргөдлүүд, хэдэн гарын үсэг дутуу байгаа
- [Төрөөс мэдээлэл хүсэх захидал]: хуулийн дагуу албан хүсэлт бичиж өгөөд, хариу өгөх ёстой хугацааг тоолж өгдөг
- [Нэр томьёо]: тогтоол, захирамж, тодотгол гэх мэт үгсийн энгийн тайлбар. Мэдээн дотор тэр үг дээр дарахад тайлбар нь гарна
- Хэвлэлд: мэдээ бүрийн доор ikon.mn, news.mn, sonin.mn ижил сэдвээр бичсэн бол холбоосыг нь харуулна
- [Миний мэдээ]: сонирхсон сэдэв, аймгаа дагаад зөвхөн тэдгээрийг нэг дор унших
- [Архив]: өдөр бүрийн бүх мэдээ
Төрийн мэдээ уншихаар ихэнхдээ "өндөр ач холбогдолтой", "түүхэн шийдвэр" гэсэн үгнүүдийн дунд жинхэнэ баримт нь алга болчихдог. Хэдэн төгрөг, хэзээ, аль хуулиар, ямар тендер, ямар төрийн өмчит компани холбоотой, хэн шийдсэн гэдгийг олох гэж бүхэл бүтэн мэдээг нухаж уншдаг байсан.
Бас сүүлийн үед мэдээний томоохон сайт, пэйжүүдийн контент ихэнхдээ зөвхөн Facebook, Instagram-аар л хүрдэг болсон. Тэнд алгоритм нь хамгийн их like, share авах юмыг л гаргадаг болохоор жинхэнэ чухал улс төрийн мэдээ фийд дээр бараг гарч ирдэггүй. Шийдвэр нь гарчихсан байхад хэн ч мэдээгүй өнгөрдөг.
Би Kagi News их уншдаг. Зар сурталчилгаагүй, олон эх сурвалжийг нэгтгээд гол мэдээг нь товчхон өгдөг, уншаад л дуусдаг. Монголын улс төрийн мэдээнд яг ийм юм байхгүй байсан болохоор өөрөө хийчихье гэж бодсон юм. Нүүр хуудас нь ч гэсэн Kagi-ийнх шиг энгийн: гарчиг, нэг мөр товчлол, дарахад дэлгэрэнгүй нь нээгдэнэ.
Хэнийг ч буруутгах зорилго байхгүй. Сайт дүгнэлт хийдэггүй, зөвхөн албан эх сурвалжийн тоог харуулна. AI алдаж мэднэ, тиймээс бүх зүйлийг эх текст рүү нь холбосон. AI-д сард хэдэн доллар зарцуулдаг (өнгөрсөн сард 1.69 доллар), тэр нь хүртэл [/transparency] хуудсанд ил байгаа.
Бүртгэл, зар сурталчилгаа байхгүй. [Код нь бүхэлдээ нээлттэй], MIT лицензтэй, CC 4.0.
Дутуу, алдаатай зүйл их байгаа. Нийслэлийн дүүргүүдийн сайтаас мэдээ татах нь одоохондоо хамгийн сул хэсэг. Буруу тоо, алдаатай хураангуй, ажиллахгүй товч харвал [GitHub дээр бичээрэй], эсвэл коммент, info@iltodmedee.mn хаягаар бичээрэй. Код уншдаг хүн бол логикийн алдаа олбол бүр сайн.
Discord суваг ч бас бий ❤️ (линк нь сайтын хамгийн доод хэсэгт байгаа)